Японд суралцах төлөвлөгөө

Японы нэвтрэх нэвтрэхэ процесс, бичиг баримтын бүрдүүлэлт болон оршин суух зөвшөөрлийн тухай

Виз ба оршин суух зөвшөөрөл

Японын хилээр нэвтрэхийн тулд урьдчилан "Виз" авсан байх ёстой. Түүнчлэн, гадаадын иргэдийн Япон улсад хийж буй үйл ажиллагаа, албан тушаалаас хамааран харгалзах оршин суух зөвшөөрөл өөр өөр байна.
Японы их, дээд сургууль, богино хугацааны их дээд сургууль, техникийн коллеж, мэргэжлийн сургууль, япон хэлний сургууль зэрэгт суралцах "Оюутан"-ы ангилалын оршин суух зөвшөөрөл олгоно. Хууль зүйн сайдын шийдвэрээр гадаад оюутны суралцах хугацаа нь 4 жил 3 сараас хэтрэхгүй байх ёстой гэж заасан байдаг.

Виз ба оршин суух зөвшөөрөл

PDF файлыг нээх

Оршин суух зөвшөөрлийн гэрчилгээ(COE)-г мэдүүлэх тухай

Оршин суух зөвшөөрлийн гэрчилгээ(COE)- нь Японд суралцахаар зорьж буй гадаад иргэн (Мэдүүлэг гаргагч) болон түүнийг төлөөлөх этгээд(Мэдүүлэг гаргагчийн хамаатан садан, хүлээн авагч боловсролын байгууллагын ажилтан) Япон Улсын Орон нутгийн гадаадын иргэний харьяатын асуудал хариуцсан газарт мэдүүлдэг.

  • Ихэнх тохиолдолд хүлээн авч буй боловсролын байгууллага мэдүүлдэг.
  • Шаардлагатай баримт бичгийн талаар тухайн сургуулиасаа тодруулаарай.

Японд амьдрах хугацаанд гарах зардлаа төлөх санхүүгийн чадамжийг нотлох баримт бичиг

Оршин суух эрхийн зөвшөөрлийн гэрчилгээ (COE), виз зэргийг мэдүүлэх үед, таны Японд суралцах хугацаанд үүсэх зардлыг хангалттай бэлдсэн байгааг нотолсон нотолгоог шаардах тохиолдол байдаг.

  • Шаардлагатай баримт бичиг・・・Зардал төлөгч(суралцагч өөрөө эсвэл түүний асрамжлан хамгаалагч)-ийн хадгаламжийн дансны хуулгын баримт, өмнөх хэдэн жилийн орлогыг нотлох бичиг, татвар төлсөн баримт гэх мэт

Визийн мэдүүлэг

Оршин суух эрхийн зөвшөөрлийн гэрчилгээ (COE) олгогдсоны дараа, өөрийн эх орон эсвэл амьдарч байгаа улс, бүс нутаг дахь Япон улсын Элчин сайдын яам зэрэгт виз мэдүүлнэ.

  • Шаардлагатай бичиг баримтууд...① Паспорт ② Виз мэдүүлэх маягт ③ Зураг ④ Оршин суух эрхийн зөвшөөрлийн гэрчилгээ (COE) ※Хуулбар ч байж болно ⑤ Бусад

Японы хилээр нэвтрэх

Хилээр нэвтрэхэд дараах бичиг баримтууд шаардлагатай.

  • Шаардлагатай бичиг баримтууд...① Паспорт ② Япон улсын Элчин сайдын яам зэргээс олгосон виз ③ Оршин суух эрхийн зөвшөөрлийн гэрчилгээ (COE) (олгосон бол) ※Хуулбар ч байж болно ④ Бусад

※Хилийн шалган нэвтрүүлэх журмын онлайн үйлчилгээ "Visit Japan Web"-ийг ашигласнаар хорио цээрийн дэглэм, хилээр нэвтрэх шалгалт, гаалийн мэдүүлгийг онлайнаар хийх боломжтой. "Visit Japan Web"-ийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг доорх вэб сайтаас авна уу.

Оршин суух үнэмлэх

Японд 3-аас дээш сар болох гадаадын иргэнд "Оршин суух үнэмлэх" олгодог. Энэ үнэмлэхийг байнга биедээ авч явж байх шаардлагатай.

【Оршин суух үнэмлэх олгох тухай】

Шинчитосэ, Нарита, Ханэда, Чүбү, Кансай, Хирошима, Фүкүокагийн нисэх буудлаар Япон Улсад хөл тавих тохиолдолд:

Хилээр нэвтрэх шалгалтын үед паспорт дээр нь "Газардах зөвшөөрөл"-ийн тамгатай наалтыг нааж, оршин суух карт олгоно. Японд амьдрах газраа тодорхой болгосны дараа 14 хоногийг дотор тухайн орон нутгийн засаг захиргаан дээр дээрх үнэмлэхтэйгээ хамт очиж оршин суугчийн бүртгэл хийлгүүлнэ.

Дээрх нисэх буудлаас бусад боомтоор хил нэвтрэх тохиолдолд:

Хилээр нэвтрэх шалгалтын үед паспорт дээр нь "Газардах зөвшөөрөл"-ийн тамгатай наалтыг нааж, мөн "Оршин суух картыг дараа нь олгох" гэсэн тамга дарагдана.
Япон дахь амьдрах газар нь тодорхой болсны дараа 14 хоногийн дотор "Оршин суух картыг дараа нь олгох" гэсэн тамга дарагдсан паспорттайгаа амьдрах газрынхаа орон нутгийн захиргааны хүлээн авах цонхонд очно.
Орон нутгийн засаг захиргаан дээр оршин суугчийн бүртгэл хийлгэсний дараа оршин суух үнэмлэх таны амьдарч буй хаягт шуудангаар ирнэ.

Миний хувийн дугаар (Хувийн дугаар)

Миний хувийн дугаар гэдэг нь Япон Улсад оршин суух бүртгэл хийгдсэн бүх хүнд олгодог 12 орон бүхий дугаар юм. Энэ дугаар нь оршин суух үнэмлэхэн дээрх 12 орон бүхий дугаараас ондоо дугаар болно.
Орон нутгийн засаг захиргаан дээр оршин суугчийн бүртгэл хийлгэсний дараа миний хувийн дугаарыг мэдэгдэх "Хувь хүний дугаарыг мэдэгдэх хуудас"-ыг илгээдэг. "Хувь хүний дугаарыг мэдэгдэх хуудас" нь тухайн хувийн дугаарыг нотлох бичиг эсвэл тухайн хүнийг нотлох бичиг болохгүй тул "Хувь хүний дугаарыг мэдэгдэх хуудас"-ыг хүлээн авсны дараа миний хувийн дугаарын карт авах хүсэлтээ гаргаарай.
Тухайн карт нь миний хувийн дугаарыг нотлох баримт бичиг эсвэл албан ёсоор биеийн байцаалт болох юм.
Миний хувийн дугаарын картыг авах хүсэлтийг шуудан болон ухаалаг утас, компьютерээс онлайнаар гаргаж болно.
Төрийн байгууллагын үйлчилгээ авах, цагийн ажил хийх, мөн гадаадаас шилжүүлсэн мөнгийг банкнаас хүлээн авах үед дээрх хувийн дугаар шаардлагатай болдог.

Шалгалт өгөх зорилгоор Японд зорчих тухай

Шалгалт өгөх зорилгоор Японд ирэх бол, Японд зорчихын өмнө, шалгалт өгөх сургуулийнхаа шалгалтын хуудсаа авч очоод Япон улсын Элчин сайдын яам зэргээс "Богино хугацаанд оршин суух" виз авах шаардлагатай байдаг. Визийн мэдүүлэг өгөхдөө шалгалт өгөх сургуулийнхаа шалгуулагчийн хуудсыг авч очих шаардлагатай.
Японд байх зөвшөөрөгдсөн хугацаа нь 15 хоног, 30 хоног, 90 хоног байдаг. Гэхдээ виз мэдүүлэхээс чөлөөлөгдсөн орны иргэдэд нь виз мэдүүлэх шаардлагагүй.

  • Зарчмын хувьд, шалгалтад тэнцсэний дараа эхлээд өөрийн эх орондоо буцаж очоод "Гадаад оюутан" ангиллын виз авах шаардлагатай.

Тус вэб хуудас нь хэрэглэгчдэд илүү сайн үйлчилгээ үзүүлэх зорилгоор “Cookie” ашигладаг.
Хэрэв та “Cookie”-г ашиглахыг зөвшөөрвөл “Зөвшөөрөх” гэдгийг дарна уу. “Cookie”-гийн талаарх мэдээллийг үзэхээр бол ”Дэлгэрэнгүйг харах” гэдгийг дарна уу.