Японд суралцах төлөвлөгөө

Сургуультай танилцах

Техникийн коллеж

Техникийн коллеж гэдэг "Коосэн" гэгдэх дээд боловсролын байгууллага юм. Дунд сургууль төгссөний дараа 5 жилийн хугацаа (усан онгоцны анги бол 5 жил хагас)-нд нэгдсэн боловсрол олгодог.
Ерөнхийдөө гадаад оюутан Коосэнгийн 3-р дамжаанаас шилжин суралцах боломжтой. Улсын Коосэн сургууль бүх япон даяар нийт 51 сургууль байх ба сургуулийн кампус нь 55 газарт бий. Үүнээс гадна, олон нийтийн өмчит, хувийн хэвшлийн Коосэн сургууль байх агаад тэдгээрийн дунд 1-р дамжаанаас элсэн сурах боломжтой сургуулиуд бий.。

Коосэн сургалтын онцлог

  • Дэвшилтэт онолд суурилсан туршилт, практик дадлага, дасгал сургуулилтыг онцолсон боловсролоор дэлхийн жишигт нийцсэн технологид суралцаж, сүүлийн үеийн шинжлэх ухаан, технологийн дэвшилд шууд хариу үйлдэл үзүүлэх чадвартай мэргэшсэн инженерүүдийг бэлтгэдэг дээд боловсролын байгууллага юм.
  • Ихэнх ангиуд нь инженерийн чиглэлээр байдаг бөгөөд далайчид бэлтгэх зорилготой усан онгоцны анги ч байдаг.
  • Коосэн (үндсэн курс)-ийн хөтөлбөрийг дүүргэсэн хүн "Дэд бакалавр"-ын цол авах боломжтой.
  • Коосэн (үндсэн курс)-ийн хөтөлбөрийн дээр илүү ахисан түвшний боловсрол олгодог 2 жилийн мэргэшүүлэх анги байдаг.
  • Ахисан түвшний сургалтанд хамрагдаж, Их сургуулийн шинэчлэлийг дэмжих, эрдмийн зэрэг олгох байгууллага (NIAD-QE)-д өргөдөл гаргаж, шалгалтанд тэнцсэний дараа "Бакалаврын зэрэг"-тэй болох боломжтой.
  • Түүнчлэн, техникийн коллеж төгсөөд их сургуулийн 3-р курст шилжин суралцах, эсвэл хувийн техникийн коллежийн дэргэдэх их дээд сургуульд элсэн суралцаж, цаашид гүнзгийрүүлэн суралцах боломжтой.

Элсэх шалгуур ба болзол

Дараах шалгуур болон болзолыг хангасан байх шаардлагатай (Улсын Коосэн сургуульд хамаарна)

(1)Япон Улсын иргэншилгүй эсвэл Байнгын оршин суугчийн статусгүй байх. Элсэлтийн хүсэлт гаргахад Япон Улсын иргэншилтэй бол үндсэндээ шаардлага хангаагүйд тооцох. Хэрэв хоёр иргэншилтэй байх тохиолдолд шилжин суралцах үед гадаадын иргэншлийг сонгож Япон Улсын иргэншлээс татгалзахаар төлөвлөж буй хүсэлт гаргагчийг шаардлага хангасанд тооцох.

(2)2024 оны 4-р сарын 1-ний байдлаар 17-оос дээш настай байх (2024 оны 4-р сард сургуульд шилжин орох бол)

(3)Дараах шалгууруудын аль нэгийг хангасан байх

  1. Гадаадын боловсролын тогтолцооны 11-ээс дээш жилийн хөтөлбөр (Япон улсын ахлах сургуультай дүйцэхүйц нийт 11-ээс дээш жилийн хөтөлбөр)-ийг дүүргэсэн эсвэл төгсөх гэж байгаа
  2. Гадаадын боловсролын тогтолцооны 11-ээс дээш жилийн хөтөлбөрийг дүүргэсэнтэй тэнцэхүйц мэдлэг чадварын шалгалтад тэнцсэн эсвэл тэнцэх гэж байгаа
  3. Япон улс дахь гадаадын ахлах сургуультай дүйцэхүйц гэж зөвшөөрөгдсөн гадаад иргэдийн сургуулийг төгссөн эсвэл төгсөх гэж байгаа
  4. Түүнээс гадна, дээрх заалтуудын шалгууртай ижил буюу түүнээс дээш мэдлэг чадвартай гэж зөвшөөрөгдсөн байх

Дээрх шалгууруудын ①-ээс ③-ын хүрээнд хэрэв 11 жилийн сургалтын хөтөлбөрийг дуусгаагүй байх тохиолдолд Боловсрол шинжлэн ухааны сайдын баталсан бэлтгэл сургалтын хөтөлбөр эсвэл мэдлэг сургалтын төвийн хөтөлбөрт хамрагдаж дуусгасан байх шаардлагатай.

Элсэх хүсэлт гаргах арга зам

Улсын тэтгэлгээр байх тохиолдолд

Өөрийн улс дахь Япон Улсын Элчин сайдын яамаар дамжуулан Япон Улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт бүртгүүлнэ. Танай улс Япон Улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж байгаа эсэх, мөн хэрхэн элсэх хүсэлт гаргах талаар тухайн улсад суугаа Япон Улсын Элчин сайдын яамнаас лавлаж тодруулаарай.
Хэрхэн тэтгэлэгт хамрагдах талаар дэлгэрэнгүй мэдээллийг "Засгийн газрын тэтгэлэг" хуудаснаас авна уу.

Хувийн зардлаар сурах тохиолдолд

Элсэх хүсэлт гаргахад шаардлагатай баримт бичиг

  1. Элсэн суралцах хүсэлт
  2. Нийт зардлыг хэрхэн төлөх тухай төлөвлөгөө
  3. Эрүүл мэндийн үзлэгийн бичиг
  4. Бусад

ДэлгэрэнгүйгҮндэсний технологийн хүрээлэн*-нвэб сайтаас үзнэ үү. 2024 оны шилжүүлгээр элсэх талаарх мэдээллийг 2023 оны 10-11 сарын орчимд нийтлэх болно.

*1 Коосэн нийгэмлэг гэдэг нь улсын техникийн коллежууд буюу Коосэн сургуулиудыг байгуулж, нэгдсэн удирдлагаар хангаж буй байгууллага. Тус байгууллага нь улсын Коосэн сургуулиудын хамтарсан сонгон шалгаруулах шалгалтыг зохион байгуулдаг.

Элсэлтийн шалгалт

Үндэсний технологийн хүрээлэн дараах зүйлсийг ерөнхийд нь үнэлж, тэнцсэн эсэх хариу гаргана. (2022 оны үр дүн)

  1. Элсэх хүсэлт гаргахад шаардагдах баримт бичгүүд
  2. Япон Улсын Их дээд сургуульд элсэн сурах гадаад оюутнуудад зориулсан шалгалт
  3. Англи хэлний шалгалт болох TOEFL®、IELTS、TOEIC® L&R-ын аль нэг шалгалтын оноо
  4. Ярилцлагын үнэлгээ (Цахимаар зохион байгуулсан)
  5. ※Өөрийн хүсэлтээр Япон хэлний түвшин тогтоох шалгалт (JLPT, NAT эсвэл JPT)-ын дүнгээ өгч өргөдлийн материалдаа хавсаргаж болно.

Төгсөлтийн дараах карьер

Та Коосэн сургуулийг төгсөөд үргэлжлүүлж сурах эсвэл ажлын байран дээр гарах хоёрын аль нэгийг сонгох боломжтой. Ажил хийхээр сонирхолтой оюутнуудад нэр хүндтэй томоохон 20 гаруй компаниас ажлын санал өгөх тохиолдол бий.
Ихэнх төгсөгчид Коосэн сургуульд олж авсан мэдлэг чадвар, дадлага тушлагаа бататгахаар судалгаа хөгжүүлэлт, үйлдвэрлэлийн менежмент, үйлдвэрлэл явуулж буй талбар дээр амжилттай ажиллаж байна. Гадаад оюутнууд ихэвчлэн улсын их сургуульд шилжин суралцдаг.

Төгсөлтийн дараах карьер

PDF файлыг нээх

Тус вэб хуудас нь хэрэглэгчдэд илүү сайн үйлчилгээ үзүүлэх зорилгоор “Cookie” ашигладаг.
Хэрэв та “Cookie”-г ашиглахыг зөвшөөрвөл “Зөвшөөрөх” гэдгийг дарна уу. “Cookie”-гийн талаарх мэдээллийг үзэхээр бол ”Дэлгэрэнгүйг харах” гэдгийг дарна уу.