Японд суралцах төлөвлөгөө
Сургуультай танилцах
- HOME
- Японд суралцах төлөвлөгөө
- Сургуультай танилцах
- Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн коллеж (Мэргэжил олгох хөтөлбөр)
Агуулгын хүснэгт
Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн коллеж (Мэргэжил олгох хөтөлбөр)
Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн коллежийн дотор мэргэжил олгох хөтөлбөртэй сургууль нь дээд боловсролын байгууллагын нэг ба үүнийг "мэргэжлийн коллеж" гэж нэрлэдэг.
Ажлын байр, амьдрал дээр шаардах мэдлэг ур чадвар, арга барилыг эзэмшиж, тухайн хүний төлөвшлийг төгөлдөржүүлэх зорилготой боловсролын байгууллага юм.
"Мэргэжилтэн"-ийн цол олгодог, суралцах хугацаа нь 2 жилээс дээш (нийт 62-оос дээш кредит) байх курсээс гадна, илүү ахисан түвшний мэргэжлийн ур чадвар эзэмших зорилготой "Дээд мэргэжилтэн"-ийн цол олгодог суралцах хугацаа нь 4 жилээс дээш (нийт 124-өөс дээш кредит) байх курс ч байдаг.
Сургалтын онцлог
Мэргэжлийн коллеж нь 1) Аж үйлдвэр 2) Хөдөө аж ахуй 3) Анагаах ухаан 4) Эрүүл ахуй 5) Боловсрол, нийгмийн хамгаалал 6) Бизнес практик 7) Гоёл чимэглэл, нарийн бичиг 8) Соёл зэрэг ерөнхийдөө 8 чиглэлээр сургалт явуулж байна.
Жишээлбэл: Дараах ажлын байран дээр шаардагдах мэдлэг, дадал, ур чадварыг эзэмших боломжтой.
Интерьер дизайнер, архитектор, систем инженер, автомашины засварчин, асрагч, хоол тэжээлийн ажилтан, тогооч, нарийн боовчин, үсчин гоо сайханч, нягтлан бодогч, орчуулагч хэлмэрч, онгоцны үйлчлэгч, зочид буудлын ажилтан, хүүхэд асрагч, гэрийн үйлчлэгч, хувцас зохион бүтээгч, анимэ зураач, кино найруулагч, жүжигчин, тоглоом зохиогч, үнэт эдлэлийн зохион бүтээгч зэрэг.
Шаардах хэлний түвшин, мэдлэг
Мэргэжлийн коллежид хичээлүүд япон хэлээр явагдах тул япон хэлний чадвар шаардана. Дараах шаардлагуудын аль нэгийг хангасан байх хэрэгтэй.
- Хууль зүйн сайдын мэдэгдлээр баталгаажсан Япон хэлний сургалтын байгууллагад 6-аас дээш сар япон хэл сурсан байх
- Японы олон улсын боловсролыг дэмжих нийгэмлэг болон Япон сангаас зохион байгуулдаг япон хэлний түвшин тогтоох шалгалт (JLPT)-ын N1 эсвэл N2 түвшинг хангасан байх
- Японы бага, дунд, ахлах сургуульд 1-ээс дээш жил суралцсан байх
- Япон Улсын Их дээд сургуульд элсэн сурах гадаад оюутнуудад зориулсан шалгалтын Япон хэлний шалгалт (Унших, сонсох чадварын нийлбэр) -д 400-аас дээш оноо авсан байх
- Японы ханз үсгийн түвшин тогтоох нийгэмлэг зохион байгуулдаг BJT буюу Бизнес Япон хэлний түвшин тогтоох шалгалтад 400-аас дээш оноо авсан байх
Элсэгчдэд тавих шалгуур
Дараах нөхцөлийг хангасан байх хэрэгтэй.
Бага, дунд боловсролын тогтолцоо нь 12 жилээс дээш байдаг улсаас ирсэн бол
- Гадаад улсад сургуулийн боловсролын 12 жилийн хөтөлбөрийг дүүргэсэн байх
- Гадаад улсад 12 жилийн сургалтын хөтөлбөрийг дүүргэсэнтэй тэнцэхүйц мэдлэг чадварын шалгалтад тэнцсэн 18 наснаас дээш байх
- Ахлах сургуультай тэнцэхүйц гэж зөвшөөрөгдсөн гадаадын боловсролын байгууллагын хөтөлбөрийг дүүргэсэн байх
- Олон улсын үнэлгээний байгууллага (WASC, CIS, ACSI г.м)-аас магадлан итгэмжлэгдсэн боловсролын байгууллагад 12 жилийн хөтөлбөрийг дүүргэсэн байх
- Япон дахь гадаадын ахлах сургуультай дүйцэхүйц гэж зөвшөөрөгдсөн гадаад иргэдийн сургуулийг дүүргэсэн байх
Бага, дунд боловсролын тогтолцоо нь 12 жилээс доош байдаг улсаас ирсэн бол
- Гадаад улсад сургуулийн боловсролын 11 жилийн хөтөлбөрийг дүүргэж, заасан бэлтгэл боловсролын хөтөлбөрийг дүүргэсэн байх
- Гадаад улсад 11-ээс дээш жилийн хөтөлбөрийг дүүргэсэн хүн байх гэж заасан болзлыг хангах ахлах сургуультай тэнцэхүйц сургуулийн хөтөлбөрийг дүүргэсэн байх
- Гадаад улсад ахлах сургууль дүүргэсэн хэмжээний мэдлэг чадварын шалгалтад тэнцэж, заасан бэлтгэл боловсролын хөтөлбөрийг дүүргэсэн байх
- Япон дахь гадаадын ахлах сургуультай дүйцэхүйц гэж зөвшөөрөгдсөн гадаад иргэдийн сургуулийг дүүргэж, заасан бэлтгэл боловсролын хөтөлбөрийг дүүргэсэн байх
Бага, дунд боловсролын сургалтын жил хамаарахгүй байх
- Гадаадын их, дээд сургуульд элсэн орох сертификат болох International Baccalaureate, Abitur, Baccalaureate эсвэл The General Certificate of Education Advanced Level (GCEA)-ийн сертификаттай байх
- Мэргэжлийн сургууль тус бүрийн элсэлтийн шалгуурын шалгалтаар тусгайлан зөвшөөрөгдсөн 18-аас дээш насны иргэн байх
Сургууль хайх
Мэргэжлийн коллеж сонголт хийхэд анхаарах зүйлс!
| Шалгах зүйлс | Дэлгэрэнгүй |
|---|---|
| Албан ёсны зөвшөөрөлтэй сургууль | Тухайн орон нутгийн засаг захиргаанаас тусгай зөвшөөрөл авсан эсэх. Зөвшөөрөлгүй тохиолдолд "Мэргэжлийн гэрчилгээ", "Нарийн мэргэшлийн гэрчилгээ" олгохгүй. |
| Хичээлийн агуулга ба багшилж буй боловсон хүчний тоо |
Эзэмшихийг хүсч буй мэдлэг, ур чадвар, дадал сургалтын хөтөлбөрт агуулж байгаа эсэх. |
| Сургалтын байр ба тоног төхөөрөмж |
Техник арга барил эзэмшихэд шаардлагатай сургалтын бааз бий эсэх. |
| Ажилд ороход удирдах тогтолцоо бий эсэх, Төгсөлтийн дараа карьер |
Ажил ороход удирдах, чиглэл олгох бодлого Төгсөгчдийн ажиллаж буй ажлын байр, хүссэн ажилдаа орсон эсэх талаар судлаарай |
| Сургалтын төлбөр | Эхний жилийн сургалтын төлбөр болон төгсөх хүртэлх нийт сургалтын төлбөр, төлбөр төлөх хугацааг судлаарай. |
| Бусдын үнэлгээ | Төгсөгчид болон гадаад оюутнуудын холбоосыг ашиглаарай |
- Бүх салбарын мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн сургуулиудын үндэсний нэгдсэн холбоо
- Мэргэжлийн коллежийн мэдээллийн хайлт (Бүх салбарын мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн сургуулиудын Токио хотын нийгэмлэг)
- Гадаад оюутны элсэлтийг авдаг мэргэжлийн коллежийн жагсаалт (Мэргэжлийн боловсрол, карьер боловсролын сан)
- Японы дээд боловсролын байгууллагуудын жагсаалт (Дээд боловсролын үнэлгээ, мэдээллийн төв (NIC-Japan))
Нэг цэгийн зөвлөгөө
Төгсөх нөхцөлөө тодорхой болгох : "Мэргэжил" болон "Нарийн мэргэшил"-ийн гэрчилгээ олгох сургалтын хөтөлбөр мөн эсэх талаар сургуулиасаа тодруулаарай.
Элсэх хүсэлт гаргахад шаардлагатай баримт бичиг
- Элсэх хүсэлт (Тухайн сургуулийн маягтаар)
- Ахлах сургуулийн төгсөлтийн гэрчилгээ
- Ахлах сургуулийн дүнгийн хуулбар
- Япон хэлний сургалтын байгууллагын ирц, дүнгийн тодорхойлолт (Японд оршин суугаа тохиолдолд)
- Япон хэлний төвшин тотгоох шалгалтын батламж (Гадаадад амьдарч байгаа тохиолдолд)
- Бусад (зардал хариуцах бичиг г.м)
Тухайн сургуулиас хамаарч ялгаатай материал шаарддаг. Мөн англи эсвэл япон хэлээрх орчуулга шаардах тохиодол бий. Тийм учраас дэлгэрэнгүйг тухайн сургуулиас тодруулаарай.
Элсэлтийн шалгалтын тухай
1) Баримт бичгийн шалгаруулалт 2) Мэдлэгийн түвшингийн шалгаруулалт 3) Ярилцлага 4) Зохион бичлэг 5) Тохирох шалгаруулалт 6) Ур чадварын шалгалт 7) Япон хэлний шалгалт зэргийн холбогдох шалгалтыг хольж зохион байгуулдаг.
Элсэлтийн шалгалтын үеэр ямар ч салбарт бай 1) шалгуулагчийн зорилго 2) элсэн орсны дараа суралцахад хангалттай япон хэлний мэдлэг, чадвар бий эсэх 3) суралцах эрмэлзэл нь шалгаруулалтын гол үнэлгээ болно.
"Мэргэжил" болон "Нарийн мэргэшил"-ийн гэрчилгээний ялгаа
| Мэргэжлийн гэрчилгээ | Нарийн мэргэшлийн гэрчилгээ | |
|---|---|---|
| Суралцах хугацаа | 2-оос дээш жил | 4-өөс дээш жил |
| Хичээлийн цаг | 1,700-аас дээш кредит цаг | 3,400-аас дээш кредит цаг |
| Төсгөлт баталгаажуулах | Шалгалт зэргээр авсан дүнгийн үнэлгээгээр тухайн хөтөлбөрийг төгссөнийг баталгаажуулна | |
| Хөтөлбөрийн зохион байгуулалт | - | Сургалтын хөтөлбөр нь системчлэгдсэн зохион байгуулалттай байна |
| Төгсөлтийн дараах карьер | Мэргэжлийн гэрчилгээ авах боломжтой салбарт суралцагч их, дээд сургуульд шилжин суралцах боломжтой | Нарийн мэргэшлийн гэрчилгээ авах боломжтой чиглэлээр суралцагч Магистрын хөтөлбөрт элсэх боломжтой |