Японы амьдрал, академик сургалт Германаас юугаараа ялгаатай вэ?

Болзошгүй соёлын шок болон академик сургалтын балансыг тохируулах.

  • Япон дахь амьдрал
  • Яагаад Япон?

Arvid

German

Hiroshima University

Магистр

Оюутны профайл зураг

Би юугаар суралцдаг вэ?

Одоогоор би Ухаалаг нийгмийн шинэчлэл болон Практикийн магистрын их сургууль /SMASO/-д суралцаж байна. Манай сургууль нь Хирошимагийн их сургуулийн кампусын Олон улсын хөгжил ба хамтын ажиллагааны /IDEC/ барилга дотор байрладаг. Энд Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага болон Боловсрол, соёл, спорт, шинжлэх ухаан, технологийн яамнаас тэтгэлэгт хамрагддаг Зүүн Өмнөд Азийн улсуудын холбоо болон Африкийн оюутнууд суралцдаг. Олон улсын хөгжил ба хамтын ажиллагааны /IDEC/ байранд хичээллэх үеэр миний судалгааны лаборатори нь инженерийн барилга, тодруулбал архитекторын давхарт байрладаг.

Би Японд ирэхээсээ өмнө Вьетнам дахь цэвэр эрчим хүч болон тойрог эдийн засгийн чиглэлээр Германы Засгийн газрын олон улсын хамтын ажиллагааны агентлагт ажиллаж байсан. Агааржуулагч болон дулааны насосны технологийн талаарх миний сонирхол намайг Хирошимагийн их сургуульд авчирсан ба Саяака Киндайчи профессорын удирдлага дор сурах завшаан тохиосон.

Эдийн засаг судлаж байсан миний хувьд Германы шинэ орон нутгийн дулаан төлөвлөлтийн хууль тогтоомжийг судлан, Дулаан, агааржуулалт болон агааржуулагч ажилтнуудын худалдан авах шийдвэрийг задлан шинжилж байна. Японы агааржуулагч болон дулааны насосны технологийн туршлага нь эдгээр системийн талаар Японы үзэл бодлыг олж авах гайхамшигтай боломжийг олгодог. Миний магистрын зэрэг нь Япон болон Германы хооронд дулааны насосны салбарт гүүр нь болж ажиллах боломжуудыг нээж өгнө гэдэгт найдаж байна.

Хирошимагийн их сургууль нь төвдөө том цэцэрлэгт хүрээлэн бүхий кампустай.

Японы Ахисан Шатны Сургууль

Магистрын хөтөлбөрт судалгаа хийхээр өргөдөл гаргах нь өдөр тутмын судалгааг илүү төвлөрсөн болгодог. Германд бид энэ аргачлалыг дагадаггүй. Өөрийн өргөн хүрээний ажлын туршлага дээрээ үндэслэн сууриа тавихыг хүсч байгаа учраас Хирошимагийн их сургууль нь үндсэн өгөгдөл цуглуулах боломжийг дэмждэг. Японы академик систем нь 12 сарын хичээлийг 4 улиралд хувааж, судалгаанд 12 сар зориулдаг учраас энэ нь судлаачдад туршилт хийх эсвэл асуулга тараах хангалттай боломж олгодог.

Германы магистрын хөтөлбөр нь ихэвчлэн дараалсан ба 2 жилийн хугацаатай байдаг, үүнээс зөвхөн 6 сарыг судалгаанд зориулдаг. Профессоруудын цаг хязгаарлагдмал байдаг ба оюутнууд голчлон номын санд бие даан сурдаг. Хэрвээ би мэргэжлийн карьераа үргэлжлүүлэн Германд инженерчлэл эсвэл техникийн мэдлэг олж авахыг хүсвэл, Германы их сургуулиудын дараалсан магистрын бүтэцтэй холбоотойгоор дахин бакалаврын зэргээс эхлэх ёстой болно. Гэсэн хэдий ч Япон нь судлаач оюутнуудын семестрийг санал болгодог ба эдгээр нь элсэхийг хүсэгчдэд Япон хэлээ сайжруулж элсэлтийн шаардлага хангахад тусладаг. Би энэ алхмыг алгасаж чадсан, учир нь миний элсэлтийн шалгалт онлайн илтгэлээс бүрдэж, миний хөтөлбөр англи хэл дээр заагддаг.

Миний магистрын хичээлүүд англи хэл дээр явагддаг ч, харамсалтай нь эдгээр англи хэл дээрх хичээлүүдийн 40% нь өндөр чанартай биш юм. Миний Япон хэлний мэдлэг тааруу учраас хичээлээ Япон хэлээр авахад хангалтгүй байдаг. Энэ зөрүүг арилгахын тулд манай профессорууд өөрсдөө хоолоо авчирдаг өдрийн цайг зохион байгуулан, англи хэлээр муу ярьдаг Япон оюутнууд болон над шиг хязгаарлагдмал Япон хэлтэй оюутнуудад харилцан яриа хийх боломжийг бүрдүүлж өгсөн. Ихэнх профессорууд нь англиар сайн ярьдаг ба үргэлж туслахад бэлэн байдаг.

Байгаль болон хотын амьдралын зохицол

Хирошимагийн их сургууль болон Хигаши-Хирошима нь суралцахад маш гайхалтай газрууд. Ханойд ажиллаж байсан миний хувьд нам гүм Хигаши-Хирошимад ажиллах нь илүү таатай. Хирошимагийн их сургуулийн төв хэсэгт үзэсгэлэнтэй цэцэрлэгт хүрээлэн бий. Би өдөр бүр Куросэ голын эргээр дугуй унадаг. Би шөнөдөө Сайжо Саке үйлдвэрийн худаг руу алхаж, цэвэрхэн, амттай ус авдаг. Үзэсгэлэнт Ономичи хүртэл нэг цаг, Хирошимагийн төв хүртэл 40 мин шаардагддаг ба тэнд гайхалтай гол болон олон худалдааны газрууд бий. Хавар болон намар нь би Такехара болон Сето хавийн тэнгисийн бусад хотууд руу уулаар дамжин дугуйгаар явдаг. Хирошима хот нь Кансай, Шикокү, Кюүшюү хотууд руу зорчих боломж сайтай. Байгальд хайртай хүмүүсийн хувьд энд байх нь үнэхээр төгс юм.

Шиманами Кайдод дугуй унах нь

Хирошимагийн Олон улсын оюутнуудыг дэмжих төв нь оюутнуудад чиглэсэн арвин их нөөц боломжтой учраас надад хувийн орон сууц олоход тусласан. Их сургуулийн ойролцоох тариалангийн талбай хавийн орон сууцнууд сарын 20,000 иенээс эхэлдэг. Их сургууль руугаа алхаж очихыг хүсч байгаа эсвэл дахин нэг өрөө шаардлагатай бол сард 50,000 орчим иен төлнө. Хүнсний үнэ нь маш боломжийн байдаг тариачдын зах эсвэл 7 хоногийн 24 цагт нээлттэй байдаг Халловс-р ихэвчлэн би үйлчлүүлдэг. Хигаши-Хирошимад хүссэн газар луугаа дугуйгаар явдаг бол Токио эсвэл Кансайн төвөгтэй хотын зураг төсөл болон нийтийн унаа нь бодохоос түвэгтэй санагддаг. Өдөр бүр томоохон хотуудад зорчиход гардаг тээврийн нэмэлт зардал ч байна. Хигаши-Хирошимад амьдрахад зардал маш хямд.

Эдгээр "Мansion" орон сууцнууд онц биш харагдаж байж магад ч газар хөдлөлтийн үеэрх аюулгүй байдал болон амьдрах чанарын хувьд тариалангийн талбайн орон сууц эсвэл байшингуудаас илүү байж болох юм.

Эдгээр “Mansion”-д ч гэсэн уламжлалт татами өрөө байдаг.

Японд амьдрахад тулгарч буй бэрхшээлүүд

Японы барилгууд нь дулаан тусгаарлалтгүй бөгөөд энэ нь өвөл болон зундаа асуудалтай байдаг. Тухайлбал цахилгааны төлбөр нэмэгдэж байгаа үед би 5,000 иен төлдөг бол хуучин байранд амьдардаг найзууд маань 10,000 иен төлдөг, мөн жаахан тав тухгүй мэдрэмж төрүүлдэг. Маш олон хуучин, хямдхан хуванцар ханатай барилгууд болон агааржуулагчийн асуудалтай байр байдаг учраас гайгүй байр олох нь хэцүү байдаг. Тэр тусмаа байр зуучлах газруудын ихэнх нь англиар ярьдаггүй ба гадаад хүмүүст түрээслэдэггүй. Манай оюутны дэмжлэг маш их туслалцаа үзүүлсэн ба түүнгүйгээр би амжилттай олж чадахгүй байсан. Вьетнамд миний өмнө нь амьдарч байсан орон сууцнууд тавилгатай байсан ч гадаадынханд үнэ нь нэмэгдэх хандлагатай байдаг. Германд ч мөн бид байранд ороод өөрсдөө тавилгажуулах хэрэгтэй болдог. Би ихэнх тавилгаа хуучин эд барааны дэлгүүр эсвэл Нитори дэлгүүрээс худалдан авсан. Японд түрээс болон тавилга нь Германаас хамаагүй хямд учраас ерөнхийдөө надад сайхан байгаа. Гэхдээ талархалын мөнгө болон барьцааны мөнгө нь Японд илүү үнэтэй байна. Германд ихэнх оюутнууд нь хамтдаа байр түрээслэдэг бол энэ нь Японд тийм ч нийтлэг биш. Тиймээс энд амьдрах нь заримдаа бага зэрэг ганцаардмал санагддаг.

Японы их сургуулийн цайны газар тийм ч эрүүл биш, цагаан хоолтнуудад ээлгүй, мөн бага зэрэг үнэтэй. Манай гал тогоо аятайхан гэхдээ ихэнх оюутны байр нь маш жижиг учраас тэдгээр нарийхан гал тогоонд хоол хийх нь ихээхэн төвөгтэй байдаг. Японы олон газрын гудамжны зохион байгуулалт нь дугуйчдад тохиромжтой биш ч гэсэн цэвэр агаартай ба сайн дугуйн зам олоход бага зэрэг цаг зарцуулдаг. Японд байгалийн гамшигт нэрвэгдэх вий гэсэн айдас үргэлж байдаг. Сайжо нь Японд газар хөдлөлтийн хувьд хамгийн аюулгүй газруудын нэг боловч үерийн аюул байдаг. Одоогоор юу ч болоогүй ч заримдаа гэртээ үлдэх хэрэгтэй гэсэн анхааруулга ирдэг. Би 30-с дээш настайн дээр Япон нь миний амьдарч үзсэн 5 дахь орон болж байгаа учраас миний хувьд өөр өөр амьдрах орчин нөхцөлд дасаж сурсан.

Бараг үерлэх дөхсөн Күросэ гол

Би Японд цагийг хэрхэн сайхан өнгөрөөдөг вэ?

Би даваа гараг бүрийн 14:00-18:00 цагийн хооронд Садо (цайны ёслол) сурдаг. Мягмар, Ням гарагийн орой Айкидо хийдэг. Японд ганцаардах учраас тогтмол үйл ажиллагаа олж, сургалт уулзалтыг хайж байх нь туйлын чухал. Хирошимагийн Олон улсын оюутнуудыг дэмжих төв болон миний элсэн орсон Хирошимагийн Гадаадад сурах элч нар нь эхний ээлжинд маш сайн дэмжлэг үзүүлэх болно.

Цай нь миний хобби учраас ойр хавьд байгаа жижиг түүхэн хотод очиж цайны ёслол үздэг ба аялахдаа шавар ваар болон цайны амттангууд иддэг. Богино галт тэрэгний аялал хийх боломжтой Ономичи руу явах дуртай ба цахилгаан дугуйгаар Хирошима мужийг тойрох дуртай. Над дээр зочлохоор маш олон найз нөхөд, гэр бүлийнхэн маань Японд ирдэг. Би тэдэнтэй хамт Үжи, Осака, Исэ, Наошима, Кан- Онжи, Фүжи уул болон Мияжима явсан. Дараачийн удаа Тоттори, Шиманэ болон Кюүшү явахаар төлөвлөж байгаа.

Би болон миний Герман найзууд Мияжимад

Тус вэб хуудас нь хэрэглэгчдэд илүү сайн үйлчилгээ үзүүлэх зорилгоор “Cookie” ашигладаг.
Хэрэв та “Cookie”-г ашиглахыг зөвшөөрвөл “Зөвшөөрөх” гэдгийг дарна уу. “Cookie”-гийн талаарх мэдээллийг үзэхээр бол ”Дэлгэрэнгүйг харах” гэдгийг дарна уу.