Японд ажиллах
Цагийн ажил
- HOME
- Японд ажиллах
- Цагийн ажил
Цагийн ажил
Хувийн зардлаар сурдаг гадаад оюутнуудын ойролцоогоор 65% нь цагийн ажил хийдэг бөгөөд сарын дундаж цалин нь ойролцоогоор 81,000 иен (513 ам. доллар) байдаг. Цагийн ажил хийснээр сургалтын бүх төлбөр, амьжиргааны зардлыг нөхөх боломжгүй тул цагийн ажилд найдахгүйгээр санхүүгийн төлөвлөгөө гаргах хэрэгтэй.
Цагийн ажил хийх тохиолдолд дараах нөхцөлийг заавал баримтлахгүй бол болохгүй.
Эдгээрийг зөрчсөн тохиолдолд хуулийн хариуцлага хүлээх, албадан гарах эрсдэлтэй гэдгийг анхаарна уу. Үүнд:
- Ойролцоох орон нутгийн хилийн шалган нэвтрүүлэх, оршин суух хяналтын газар зэргээс "Оршин суух зөвшөөрлөөс гадуурх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл"-ийг авах. "Гадаад оюутан"-ын оршин суух зөвшөөрөлтэй, оршин суух хугацаа нь 3 сараас дээш байх иргэд нь шинээр хилээр нэвтрэх тохиолдолд, газардах зөвшөөрлийн үед, онгоцны буудал зэрэг дээр оршин суух зөвшөөрлөөс гадуурх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хүсэлт гаргах боломжтой.
- Хичээл сурлагад нөлөөлөхгүй байх.
- Орлогын зорилго нь Японд суралцах үеийн сургалтын төлбөр, амьдрах зардалд зарцуулах бөгөөд харин ар гэртээ мөнгө илгээх, мөнгөн хуримтлал үүсгэхэд чиглээгүй байх.
- Садар самуун явдалтай холбогдоогүй байх. *Хуулинд хориглосон заалттай.
- Долоо хоногт ажиллсан цаг 28-аас хэтрэхгүй байх. (Урт хугацааны амралтын үеэр хоногт 8 цаг байх)
- Боловсролын байгууллагад суралцаж байх хугацаанд хийх.
Хийх ажлаа сонгохдоо анхаарах зүйлс!
Японд суралцах зорилгоосоо хазайхгүй байх. Эрүүл мэндээ хайхралгүйгээр хэт их ажиллахгүй байх
Хичээл сурлагад тань муугаар нөлөөлөөгүй эсэх
Шөнө орой эсвэл урт цагаар ажиллах нь дараагийн өдөрт ямар нэгэн нөлөө үзүүлэхгүй эсэх.
Цалин хөлс, тэдгээрийг олгох арга зам
Өдрөөр олгох, долоо хоног тутам олгох, сараар олгох, бэлнээр олгож байна уу? Банкаар шилжүүлж байна уу?
Хийх ажил нь эрсдэлгүй эсэх
Аюултай эрсдэлтэй ажил биш эсэх. Ажлын байранд гарч болзошгүй гэнэтийн ослын үед хамгаалалт байгаа эсэх
Цагийн ажил танилцуулж өгөх эсэх талаар тухайн сургуулиасаа тодруулна уу.
Нэгэн зөвлөгөө
Цагийн ажлаас шалтгаалж хичээлийн ирц хангалтгүй гэх мэтээр хичээлээ орхигдуулснаас болж оршин суух зөвшөөрлийн хугацааг сунгаж чадалгүй нутаг буцах гадаад оюутнууд жил бүр гардаг тул та бүхэн энэ талаар сайтар анхаарна уу. Тун болгоомжтой байгаарай.
Гадаад оюутнуудын түгээмэл ажилладаг цагийн ажлын төрлүүд
| Ажлын төрөл | Хувь | |
|---|---|---|
| 1 | Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газар | 39.2% |
| 2 | Борлуулалт, худалдаа | 28.4% |
| 3 | Үйлдвэрийн угсралтынажил | 6.0% |
| 4 | Багшийн туслах/ судалгааны туслах | 5.6% |
| 5 | Зочид буудлын хүлээн авах, заалны үйлчлэгч | 4.2% |
| 6 | Хэлний багш/Цэвэрлэгээ | 3.4% |
| 7 | Ерөнхий оффисын ажил | 3.1% |
| 8 | Агуулах цэгцлэх/Бичгийн орчуулга, хэлмэрч | 2.9% |
Цагийн ажлын цалин хөлс
| Цагийн хөлс | Эзлэх хувь |
|---|---|
| 1,000 иенээс бага | 20.5% |
| 1,000-аас - 1,200 иен хүртэлх | 50.2% |
| 1,200-аас - 1,400 иен хүртэлх | 20.5% |
| 1,400-аас - 1,600 иен хүртэлх | 5.0% |
| 1,600 иенээс дээш | 3.6% |
"Японд суралцах хугацаанд мөнгө хуримтлуулах боломжтой" гэж онцгойлох Япон сургууль зуучлалын байгууллагаас болгоомжилно уу.
Сүүлийн жилүүдэд зарим нэгэн Японы сургууль зуучлах байгууллагууд дараах буруу ойлголтыг нийтэд тарааж буй тул болгоомжтай байна уу.
1 цагт 3000 иен (19 ам. доллар)-н цалин авах боломжтой. ⇒ ❌ Ердийн цагийн цалин нь 1,300 иен (8 ам.доллар) орчим байдаг.
Гадаадад сурч байхдаа цагийн ажил хийж сар бүр 200,000-300,000 иен олох боломжтой, сургалтын төлбөр, амьжиргааны зардлаас илүү гарсан мөнгийг гэр лүүгээ илгээх боломжтой. ⇒ ❌Боломжгүй. Цагийн ажлын хөлсний дундаж хэмжээ нь сард ойролцоогоор 81,000 иен (513 ам.доллар) байдаг.
Эх сурвалж: 2023 оны хувийн зардалаар сурч буй оюутнуудын амьдрах нөхцлийн судалгаа (JASSO)
1 ам.доллар = 158 иенээр тооцсон